2016-05-16, 15:53

 

Казахстаны Алматы хотноо тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд жүдо бөхийн гранпри тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч оролцсоноос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар мөнгө, эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшинхүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэй 73 кг-ын жинд С.Ням-Очир V, эмэгтэй 52 кг-дА.Цолмон, +78 кг-д О.Жавзмаа нар VII байр эзлэв.

Ц.Наранжаргал финалд Францын тамирчин Эва Гахиетэй барилдах үедээ бэртэл авч медалийн тавцанд зогсоогүй юм.

“Алматы” гранпри тэмцээнийг Франц улс 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлсэн бол Гүрж, Кубын баг хоёр аварг...

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 224
2016-05-16, 15:50

Спорт миний амьдрал

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 25
2016-05-16, 15:46

Залуучуудын эрүүл мэндийг дэмжих стратеги

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 13
2016-04-27, 19:05

IJF-гийн “Рио-2016” олимпийн эрхийн оноо олгох "Их дуулга" тэмцээн.1 Дэх өдөр

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 13
2016-04-27, 19:02

Golden State Warriors vs Houston Rockets - Game 4 - Full Highlights | April 24, 2016 | NBA Playoffs

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 14
2016-04-27, 18:59

МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА

“Рио-2016” олимпийн эрх олгох Таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод боллоо.

Монгол улсаа төлөөлөн 58 кг жинд Азийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр, 68 кг жинд ОУХМ П.Тэмүүжин нар өрсөлдлөө.

 

Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх авах, шигшээд үлдэх тулаанаа Тайвань улсын Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж зорилгодоо хүрлээ.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Таеквондогийн төрлөөр "Рио-2016" олимпийн наадамд оролцо...

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 19
2016-04-27, 18:55

Азийн аваргад багийн дүнгээр II байрт жагслаа

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд тивийн 30 орны эрэгтэй 137, эмэгтэй 98 нийт 235 жүдоч өрсөлдсөнөөс манай баг тамирчид өндөр амжилтыг үзүүлэв. Энэхүү тэмцээн нь олимпийн өмнөх томоохон сорилго болсноороо онцлогтой байсан юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч багийн дүнгээр хоёрдугаар байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 1...
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 15
2016-04-27, 18:52

Ё.Осүбо ёкозүна Хакүхог хөдөлгөж чадсангүй

Японы хөлбөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдах хүсэлтээ илэрхийлжээ. Өдгөө 33 настай довтлогч Ё.Осүбо нь сүмог ихэд шимтэн үздэг бөгөөд Хакүхо аваргын үнэнч дэмжигч нь аж. Хакүхо аварга фэнийхээ хүсэлтийг зөвшөөрч, хоёр ч удаа барилдсан байна. Ё.Осүбо аваргатай барилдаж дуусаад “Аваргыг газраас өчүүхэн ч хөдөлгөж дөнгөсөнгүй шүү. Түүн шиг хамгаалагч хөлбөмбөгт лав байхгүй” хэмээн хэлжээ. Ёшито Осүбо нь Японы хөлбөмбөгийн дээд лигт нийт 158 гоол оруулж, бү...
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 9
2016-04-27, 18:48

Монголын жүдо бөхийн холбооноос "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг өнөөдөр зарлалаа.

 

Монголын жүдо бөхийн холбооноос "РИО-2016" олимпийн наадамд оролцох шигшээ багийн тамирчдыг өнөөдөр зарлалаа. Тус холбооны удирдах зөвлөл, дасгалжуулагчдын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргажээ. 

Үүнд: 

Эрэгтэй: 

  • 60 кг Цэнд-Очирын Цогтбаатар
  • 66 кг Даваадоржийн Төмөрхүлэг
  • 73 кг Ганбаатарын Одбаяр
  • 81 кг Отгонбаатарын Ууганбаатар
  • 90 кг Лхагвасүрэнгийн Отгонбаатар
  • 100 кг Найдангийн Түвшинбаяр (Олимпийн алт, мөнгөн медальт)
  • +100 кг Баттулгын Тэмүүлэн

Эмэгтэй: 

  • 48 кг  Мөнхбатын Уранцэцэг (Дэлхийн аварга)
  • 52 кг Адъяамсамбуугийн Цолмон
  • 57 кг Доржсүрэнги...
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 48
2016-04-27, 18:45

Мэдээ

Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбооноос анх удаа мастеруудын улсын аварга шалгаруулах тэмцээнийг “Буянт Ухаа” спортын ордонд зохион байгууллаа. Энэ удаагийн анхдугаар тэмцээнд нийт 142 ахмад бөхчүүд өрсөлдсөний дотор Гавьяат дасгалжуулагч, Гавьяат тамирчин тус бүр гурав, ОУХМ 46 цолтон багтсан юм. Мөн улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Б.Сайнбаяр нарын үндэсний бөхчүүд барилдлаа. 

Тэмцээний 49-56 насны ангиллын 76 кг-ын жинд Канад улсын Ванкувер хотод оршин суудаг, тус улсын үндэсний багийн дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Н.Лхамсүрэн барилдаж, мөнгөн медаль хүртсэн юм. Инг...

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 16