2016-05-16,15:53

 

Казахстаны Алматы хотноо тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд жүдо бөхийн гранпри тэмцээн боллоо. Тус тэмцээнд манай улсаас 11 жүдоч оролцсоноос эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал нар мөнгө, эрэгтэй 60 кг-д Д.Амартүвшинхүрэл медаль хүртлээ. Мөн эрэгтэй 73 кг-ын жинд С.Ням-Очир V, эмэгтэй 52 кг-дА.Цолмон, +78 кг-д О.Жавзмаа нар VII байр эзлэв.

Ц.Наранжаргал финалд Францын тамирчин Эва Гахиетэй барилдах үедээ бэртэл авч медалийн тавцанд зогсоогүй юм.

“Алматы” гранпри тэмцээнийг Франц улс 3 алт, 2 хүрэл медаль авсан амжилтаар тэргүүлсэн бол Гүрж, Кубын баг хоёр аваргатай буцжээ. Харин Казахстаны улсын цорын ганц алтан медалийг эмэгтэй 48 кг-д Г.Отгонцэцэг авсан. Тэрээр Вьетнам, Франц, Украины жүдочдыг хожиж, финалд 2015 оны залуучуудын дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ-ын Бо Кёонг Жонгийг торгуулиар ялсан юм.

Ч.БОЛОР

бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 224

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)