2016-04-27,18:55

Азийн аваргад багийн дүнгээр II байрт жагслаа

Жүдо бөхийн 2016 оны Азийн аварга шалгаруулах тэмцээн Узбекстаны нийслэл Ташкент хотноо дөрөвдүгээр сарын 15-17-ны өдрүүдэд боллоо. Тус тэмцээнд тивийн 30 орны эрэгтэй 137, эмэгтэй 98 нийт 235 жүдоч өрсөлдсөнөөс манай баг тамирчид өндөр амжилтыг үзүүлэв. Энэхүү тэмцээн нь олимпийн өмнөх томоохон сорилго болсноороо онцлогтой байсан юм. Манай улсаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Гавьяат тамирчин М.Уранцэцэг, М.Бундмаа, Д.Сумъяа нарын 18 тамирчин оролцож, дөрвөн алт, нэг мөнгө, зургаан хүрэл медаль авч багийн дүнгээр хоёрдугаар байрт жагслаа. Тодруулбал, эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр, 66 кг-ын жинд Д.Алтансүх, 81 кг-ын жинд Н.Дагвасүрэн, эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Д.Сумъяа нар алтан медаль хүртэж, тивийн аварга цолыг хүртлээ. ДҮН: Эрэгтэй: 60 кг Д.Цогтбаатар - Хүрэл 66 кг Д.Алтансүх – АЛТ, Д.Төмөрхүлэг -Хүрэл 73 кг Г.Одбаяр – V байр 81 кг О.Ууганбаатар – V байр, Н.Дагвасүрэн - АЛТ 90 кг Л.Отгонбаатар - 100 кг Н.Түвшинбаяр - АЛТ +100 кг Б.Тэмүүлэн – V байр Эмэгтэй: 48 кг М.Уранцэцэг - Мөнгө 52 кг М.Бундмаа – Хүрэл, А.Цолмон V байр 57 кг Д.Сумъяа – АЛТ 63 кг Ц.Цэрэннадмид -Хүрэл , Б.Мөнгөнчимэг –V байр 70 кг Ц.Наранжаргал – V байр 78 кг П.Лхамдэгд - Хүрэл +78 кг О.Жавзмаа – Хүрэл медаль тус тус хүртлээ. Энэ удаагийн тивийн аваргыг Японы баг тамирчид 4 алт, 3 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол Монгол 4 алт, 1 мөнгө, 6 хүрэл, Казахстан 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилтаар хоёр, гуравдугаар байрыг эзлэв. 30 гаруй орноос 14 орон ямар нэгэн медаль авсан байна. Н.Түвшинбаяр, Н.Дагвасүрэн нар анх удаа тивийн аварга цолыг хүртлээ. Н.Түвшинбаяр, Н.Дагвасүрэн нар анх удаа тивийн аварга цолыг хүртлээ.
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 15

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)