2016-04-27,18:59

МОНГОЛ УЛС ТҮҮХЭНДЭЭ АНХ УДАА ТАЕКВОНДОГИЙН ТӨРЛӨӨР ОЛИМПИЙН ЭРХ АВЛАА

“Рио-2016” олимпийн эрх олгох Таеквондогийн олон улсын тэмцээн Филиппин улсын нийслэл Манила хотод боллоо.

Монгол улсаа төлөөлөн 58 кг жинд Азийн наадмын хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин М.Түмэнбаяр, 68 кг жинд ОУХМ П.Тэмүүжин нар өрсөлдлөө.

 

Эрэгтэйчүүдийн 68 кг-д П.Тэмүүжин олимпийн мөнгө, хүрэл медальт Афганистаны домогт тамирчин Р.Никпахыг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Олимпийн эрх авах, шигшээд үлдэх тулаанаа Тайвань улсын Жэн Хао Ченьтэй тулалдаж 12.6-аар ялж зорилгодоо хүрлээ.

Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа Таеквондогийн төрлөөр "Рио-2016" олимпийн наадамд оролцохоор боллоо.

 
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 19

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)