2016-04-27,18:52

Ё.Осүбо ёкозүна Хакүхог хөдөлгөж чадсангүй

Японы хөлбөмбөгийн дээд лигийн “Каwasaki frontale” клубын довтлогч Ёшито Осүбо мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргалтай тойргийн барилдааны үеэр уулзаж, халз барилдах хүсэлтээ илэрхийлжээ. Өдгөө 33 настай довтлогч Ё.Осүбо нь сүмог ихэд шимтэн үздэг бөгөөд Хакүхо аваргын үнэнч дэмжигч нь аж. Хакүхо аварга фэнийхээ хүсэлтийг зөвшөөрч, хоёр ч удаа барилдсан байна. Ё.Осүбо аваргатай барилдаж дуусаад “Аваргыг газраас өчүүхэн ч хөдөлгөж дөнгөсөнгүй шүү. Түүн шиг хамгаалагч хөлбөмбөгт лав байхгүй” хэмээн хэлжээ. Ёшито Осүбо нь Японы хөлбөмбөгийн дээд лигт нийт 158 гоол оруулж, бүх цаг үеийн мэргэн бууч гэсэн амжилтыг эзэмшигч бөгөөд Испани, Германы лигт тоглож байсан нэгэн. Тэрээр хүүхэд насандаа жүдо бөхийн секцэнд хүртэл суралцаж байсан удаатай.
бичсэн: tsetsgee12345 төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 9

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)